“Ахмадын хотхон”-д гал гарч, 120 хүнийг ослын газраас гаргажээ



Цахилгааны утас шатаж орон сууцанд гал гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо, “Ахмад”-ын хотхоны 901 дүгээр байрны 13 давхарт өчигдөр өглөө гал гарчээ. Энэ тухай дуудлага оройны 10:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Гал унтраах аврах багийнхан очиход тус байрны 3-10 давхрын цахилгааны утас шатаж байсныг яаралтай унтраажээ. Мөн тус орон сууцнаас 120 хүнийг яаралтай гаргажээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Гал түймрийн улмаас угаартсан гурвыг нь яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн” гэлээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан