Энэтхэг: 103 сая хүн коронавирусын эсрэг вакцины хоёр дахь тунг хугацаандаа ирж хийлгээгүй байна

Энэтхэгт 103.4 сая орчим хүн коронавирусын эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэхээр товлосон хугацаандаа ирээгүй гэж The Guardian пүрэв гарагт мэдээлэв.

Энэтхэгийн Найнитал хотын эрүүл мэндийн ажилтан "Сүрьеэтэй өвчтөнүүд эм ууж эхлээд хоёр долоо хоногийн дараа бие нь сайжирч, зургаан сар уух ёстой ч гэсэн эм уухаа больдог.  Бидний олон жил харсан хүмүүсийн ийм сэтгэл ханамж коронавирусын эсрэг вакцин дээр ч ажиглагдаж байна. Вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд өвчлөл бага гарч байгаа нь тэдэнд нэг тун хангалттай юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн ярьжээ.


Тус улсын Эрүүл мэндийн сайд Мансух Мандавиа вакцин хийлгэхээс татгалзаж байгаа мужуудын эрх баригчдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг уриалсан байна. Түүгээр ч зогсохгүй эрүүл мэндийн ажилтнууд ирэх сараас эхлэн вакцины хоёр дахь тунг хийлгэхийг хүсэхгүй байгаа хүмүүсийг хайж олох болно хэмээн мэдэгджээ.

Вакцинд хандаж буй иргэдийн энэ хандлага нь тус улсын иргэдийн эрүүл мэндэд аюул учруулаад зогсохгүй арванхоёрдугаар сарын 31 гэхэд насанд хүрсэн бүх хүнийг вакцинд хамруулах Энэтхэгийн Засгийн газрын төлөвлөгөөг үгүйсгэж байна гэж тус сонинд бичжээ.

Энэтхэгт тахал дэгдсэнээс хойшх хугацаанд коронавирусын халдварын 34 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, өвчний улмаас 456 мянга орчим хүн нас баржээ. Одоогийн байдлаар хүн амын 34 орчим хувь нь вакцины хоёр тунг авсан байна.


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан