ТӨСӨВ 2022: Өндөрхаан, Дадал сумдад 14.9 тэрбум төгрөгөөр 2 нисэх буудал барина



Зам тээврийн хөгжлийн яамнаас тус салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд дундаас агаарын тээврийн төслүүдийг танилцууллаа. Ингэхдээ Хэнтий аймгийн Дадал, Өндөрхаан сумдад нисэх буудал барих аж. Тодруулбал, улсын төсвийн таван тэрбумын санхүүжилтээр Хэнтий аймгийн Дадал нисэх буудал, 9.9 тэрбум төгрөгийн гадаадын зээл, тусламжаар Хэнтий аймгийн "Өндөрхөөн" нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлсэн ба ирэх 2022 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар онцолсон юм.
Үүнтэй холбогдуулан Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "2021 онд баригдаж буй уг төслүүдийн ажлыг ирэх онд дуусгана. Түүнээс биш цоо шинээр хийх гэж байгаа асуудал биш. Өөрөөр хэлбэл, Чингис хотын Өндөрхаан буудал нь шинэчилсэн вокзалын барилга. Дадал сумын Дэлүүнболдог нисэх буудал нь вокзалын барилга бөгөөд одоогоор 60 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Өмнө төсөв дутуу тавигдсан байсан учраас ийм хэмжээний гүйцэтгэлтэй байгаа юм. Олон газар сэглээд яахав гэж бодсон учраас ямар ч байсан эхэлсэн ажлуудаа дуусгаад үе шаттай явья гэх зарчмыг барьсан" гэлээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан