Тувад 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ


Тувад аравдугаар сарын 23-ны Бямба гаригийн орой, орон нутгийн цагаар 23.03 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Оросын ШУА-ийн Геофизикийн нэгдсэн албаны Алтай-Саян дахь салбар мэдээлжээ.
Бүс нутгийн иргэний хамгаалалт, онцгой байдлын албаны мэдээлснээр, газар хөдлөлт Чадан хотоос 7 километрийн зайд орших Зүүн-Хемчик мужид болсон байна. Бүс нутгийн албаны хуудаст голомтондоо 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлжээ.
Одоогоор бэртэж гэмтэн хүн болон эвдрэл сүйрлийн тухай мэдээ ирээгүй бөгөөд албаныхан шаардлагатай объектуудад үзлэг хийж байгаа аж. Тувагийн Бүгд найрамдах улсад 2011 оны сүүлээс хойш газар хөдлөлтийн идэвхжил тогтмол ажиглагдаж байгааг Оросын ШУА-ийн Геофизикийн нэгдсэн алба онцолжээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Аарцны ач тус