Дэлхийн эдийн засаг хэвийн болсны дараа Хятадын өсөлт аажмаар буурна




БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын 8-р сарын 16-нд гаргасан 7-р сарын макро эдийн засгийн тоо баримтаас нь үзвэл, 7-р сард Хятадын жилийн орлого 20 сая юаниас давж, аж үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 6.4% -иар өссөн нь 2019, 2020 оны мөн үеийн түвшнээс хурдтай өсөн нэмэгдсэн дүн бөгөөд хоёр жилийн дундаж өсөлтийн хурд 5.6 хувьд хүрсэн байна.
Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт борлуулалт 3 их наяд 492 тэрбум 500 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5% -иар өсч, 2019, 2020 оны мөн үеийн өсөлтөөс өндөр байж, хоёр жилийн дундаж өсөлтийн хурд 3.6% -д хүрсэн үзүүлэлт юм.
 
1-7-р саруудад тус улсын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 10.3% -иар өссөн бол 1-р сараас 7-р сарыг хүртэл  хот, суурингуудад шинээр ажилтай болсон хүмүүс 8.22 саяд хүрч, бүтэн жилийн зорилтынхоо 74.7% -ийг биелүүлсэн байна
 
Хятадын Бодлого судлалын хүрээлэнгийн Эдийн засгийн бодлогын хорооны дэд дарга Шюй Хүнцай  энэ тухай: "Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой сэргэлтийн хандлагаа барьсаар байна. Энэ нь макро эдийн засгийн үндсэн өгөгдөл нь төсөөлөлдөө нийцэж, аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд харьцангуй сайн байж, хэрэглээ, гадаад худалдаа сайжирч, үнэ харьцангуй тогтвортой, хөдөлмөр эрхлэлтийн байдал сайн байгаатай холбоотой юм. Хятадын эдийн засгийн бүтэц улмаар боловсронгуй болж, эдийн засгийн өсөлтийн чанар чансаа дээшилж байна" гэжээ.
Тоон үзүүлэлтүүдээс харахад Хятадын өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хурдтай нэмэгдэж буйг бид харж болно. Гэвч дэлхийн эдийн засаг хэвийн болсны дараа тус улсын өсөлт аажмаар буурах ба энэ нь хэвийн үзэгдэл аж. Ерөнхийдөө Хятадын эдийн засаг тогтворжих хандлага ажиглагдаж буй бөгөөд одоо дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэх нь  гол зорилт нь болсон гэнэ.
 
н.Ренчинсо
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан