Өнөөдөр нийслэлийн 21 цэгт 9,140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ



Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 21 цэгт ажиллана. Эдгээр цэгт 31 багийн 204 эмч, ажилтан ажиллаж, 9,140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотод өчигдөр I тунд 2,135, II тунд 4,107 буюу нийт 6,232 иргэн вакцин хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,071,970 иргэн I тунд, 979,485 иргэн II тунд хамрагдаад байна.Мөн нийт 1,815 жирэмсэн эх, 12-15 насны 27,258, 16-17 насны 15,028 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан