Жо Байден дайн гарахад хүргэж болзошгүйг санууллаа

 
Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын эсрэг хийж байгаа кибер халдлага нь томоохон дайн  хийхэд хүргэж болзошгүй талаар санууллаа. Мөн БНХАУ болон ОХУ-ын зүгээс  учруулах аюул өсөн нэмэгдэж байна гэж үзэж байгаа талаар ярьсныг “Ройтерс” мэдээлсэн байна. Тэрээр энэ мягмар гаригт  Үндэсний тагнуулын албаны удирдах газарт очихдоо  энэ талаар мэдэгдэл хийжээ. Мөн Бээжингийн зүгээс учруулж байгаа аюул заналыг онцолсноос гадна ерөнхийлөгч Ши Жипинийг БНХАУ 2040 оны дундуур цэрэг зэвсэг болон эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болсноор их аюултай хүн гэж тодорхойлсон байна. 
 
Харин АНУ-ын зарим байгууллага компани том хэмжээний цуврал  кибер халдлагад өртсөний дараа кибер аюулгүй байдал Засгийн газрынх нь  мөрийн хөтөлбөрт онцолж үзэх  чухал асуудлын нэг болсон аж.Учир нь АНУ энэ халдлагын улмаас  хакердуулсан компаниудаас илүү түлш, хүнс тэжээлийн хангамжинд нөлөөлсөн байна.  Түүнээс гадна өнгөрсөн сарын 16-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан уулзалтын үеэр  Жо Байден хакердуулах аюулаас хол байх ёстой дэд бүтцийн чухал газруудын жагсаалтыг танилцуулжээ. Түүнээс хойш Жо Байдены засаг захиргааны үндэсний аюулгүй байдлын өндөр албан тушаалтнууд АНУ-ын эсрэг хийсэн кибер халдлагатай холбоотой асуудлаар Кремлийн ордны өндөр албан тушаалтнуудтай тогтмол харилцаж байгаа юм.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан