Зам тээврийн ослоор гурван хүүхэд амиа алджээ

 
Орон нутагт гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 1.9 настай, 9, 13 настай гурван хүүхэд зам тээврийн осолд өртөж амиа алдсан байна.
-2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцөций сумын нутаг дэвсгэрт шороон замд Lui gong GL маркийн Т жолоочтой автомашин, явган зорчигч хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.
-2021 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 20:00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн А жолоочтой автомашин явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироосон.
-2021 оны 06 дугаар сарын 07-нд Баян-Өлгий аймагт нэг хүүхдийн амь нас хохирсон байна.
Иймд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан