Хугацаа нь болсон ч давтан тунгаа хийлгээгүй 248 мянган иргэн байна


ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийх ажил хийгдэж байгаа ч хэд хэдэн анхаарах зүйл байна. Орон нутагт зорилтот бүлгийн иргэдийн 67.2, нийслэлд 85.3 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байгаа. Улсын дүнгээр хоёр дахь тунгийн хамрагдалт 75.5 хувьтай явж байгаа боловч орон нутагт вакцины эхний тунгаа хийлгээд 21 буюу түүнээс дээш хоносон 131 мянган иргэн байна. Түүнчлэн Улаанбаатарт товлосон хугацаанд давтан тунгаа хийлгээгүй 117 мянган иргэн байгаа.Вакцины хамрагдалт нэмэгдэхийн хэрээр халдвар буурсан болохыг графикаас харж болно. 2014 онд улаанбурхан өвчний эсрэг вакцины талаар буруу ташаа мэдээлэл гарч, хамрагдалт 2-3 хувиар буурахад л дэгдэлт гарсан” гэв.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан