Алдарт эхийн одонг ирэх сарын 1-6-ний хооронд олгоно

 
Жил бүр "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан "Алдарт эхийн одон"-г гардуулдаг уламжлалтай. Гэвч өнгөрсөн жил цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор алдарт эхийн одонг олгоогүй. Харин энэ жил "Алдарт эхийн I, II одон"-г ирэх зургадугаар сарын 1-6-ний хооронд олгохоор болсон байна. Одон авах ээжүүдэд хороо, дүүргээс нь мэдээлэл өгсөн бөгөөд ямар дүрэм журмын дор одонгоо гардаж авах талаар эргэн мэдээлэх аж. Учир нь халдварын тохиолдол өндөр байгаа тул ямар ч үйл ажиллагаа болоход шинжилгээ авах, вакцины тунг шалгах тохиолдол гарч байгаа юм.
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар зургадугаар сарын 1-6-ний хооронд Улаанбаатар хотын ээжүүдэд одонг гардуулах бөгөөд орон нутгийн ээжүүдийн одонг зургадугаар сарын 7-ноос олгох мэдээлэл байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан