Сүүлийн өдрүүдэд Палестин, Израилийн мөргөлдөөнд олон тооны хүмүүс амиа алдаж, шархадсан бөгөөд бүс нутгийн хурцадмал байдал улам даамжирсаар байна. Энэ асуудлаар нээлттэй шуурхай хуралдсан Аюулгүйн Зөвлөлийн өчигдөр /2021.05.16/-ийн хуралдаан дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш хэлсэн үгэндээ Палестин, Израилийн мөргөлдөгч талууд дайсагналцах ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан байна.
Тэрбээр "... Сүүлийн жилүүдэд Палестин, Израиль хоорондын мөргөлдөөн маш ноцтой байдалд хүрлээ. Энэ байдал маш аймшигтай дүр зургаар үргэлжилж, хүчирхийлэл зөвхөн үхэл, цөхрөл дагуулж, хамт орших хийгээд энх тайвны талаарх асуудал улам бүдгэрлээ" гээд, мөргөлдөөнийг нэн даруй зогсоох хэрэгтэй гэжээ.
Түүний хэлснээр талууд зөвхөн зөвшилцлөөр дамжин улс төрөөр зохицуулах тогтвортой төслийн талаар тохиролцож чадвал сая энэхүү ноцтой байдал, хүчирхийллийг эцэслүүлж, Палестин, Израиль хоёр талд энх тайван авчирч чадна гэж үзэж байгаа юм байна.