Голомт банкнаас “Монгол цэргийн баяр”-т зориулан буцаан олголттой урамшуулал зарлалаа


Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Голомт банкнаас буцаан олголттой, урамшуулалттай худалдан авалтыг харилцагчдадаа санал болгож байна.
Уг худалдан авалтын хүрээнд та зоогийн газар, үсчин, автомашин угаалга, спорт барааны худалдаа зэрэг салбар бүрийн нийт 40 гаруй үйлчилгээний байгууллагаас сонголтоо хийн Голомт банкны бүх төрлийн дараа төлбөрт кредит карт болон SocialPay аппликэйшнээс кредит картаа сонгон төлбөрөө хийгээд 8%-ийн буюу 200,000₮ хүртэлх буцаан олголтыг авах боломжтой.
Тухайлбал, тэмдэглэлт баярын өдрөөр харилцагч та халамжит хань, гэр бүл, хайртай хүмүүстээ зориулан бидний хамтран ажилладаг Lui Jo, Under Armor зэрэг 10 орчим спортын брэнд дэлгүүрүүдээс сонголтоо хийж, Mongolians, Yuna , Modern Nomads зэрэг тохь тухтай дээд зэргийн 10 орчим зоогийн газраас сонгон үйлчлүүлж, баярын бэлэг бариарай.
Хамтран ажиллаж буй, буцаан олголт олгох байгууллагуудтай танилцана уу.
Харилцагч та 2021.03.16-18-ны өдрийг дуустал хамтрагч үйлчилгээний байгууллагуудын Голомт банкны карт уншигч төхөөрөмж дээр Голомт банкны кредит картаар худалдан авалт хийгээд энэхүү урамшуулалд оролцоорой. Таны худалдан авсан бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнгийн 8%-ийн буцаалт 2021.03.26-ний дотор төлбөр хийсэн кредит карт руу тань орно.
Голомт банкийг сонгосон харилцагч танд баярлалаа.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан