2021.03.12
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. Улсын хэмжээнд өчигдөр 80 хүнээс халдвар илэрсэн бол өнөөдөр 103 тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 102 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 422, дотоодод гарсан халдварын тохиолдол 3134 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлын 2907 хүн эдгэрсэн бол 740 хүн эмчлэгдэж байна.
Шинээр батлагдсан 103 тохиолдлын 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- БЗД-ийн 6, 14, 25, 26 дугаар хороо
- СХД-ийн 5 дугаар хороо
- ЧД-ийн 6 дугаар хороо
- СБД-ийн 1, 10, 15 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.
Эх сурвалж:www.polit.mn