Ватиканы албан тушаалтнууд вакцин хийлгэхээс татгалзвал ажлаас нь хална

Ватиканы засаг захиргаа хүндэтгэх шалтгаангүйгээр коронавирусний вакцин хийлгэхээс татгалзвал ажлаасаа халагдаж болзошгүйг ажилтнууддаа анхааруулжээ.Энэ тухай Ватиканы амбан захирагч, кардинал Жузеппе Бертеллигийн тогтоолд дурдсан байна. Бусдад хор хөнөөл учруулах эрсдэлтэй тул вакцинжуулалт нь “хариуцлагатай сонголт” юм гэж уг баримт бичигт тэмдэглэжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэж чадахгүй хүмүүс цөөн хүнтэй харилцдаг ажилд шилжиж магадгүй бөгөөд энэ цалингийн хэмжээнд нөлөөлөхгүй байна. Харин хүндэтгэх шалтгаангүйгээр вакцин хийлгэхээс татгалзвал албан хаагчдын эрх, үүргийн тухай 2011 оны хуулийн тусгай заалтын дагуу "ажлаас халах хүртэл арга хэмжээ" авах аж. Ватиканд хэдэн мянган хүн ажилладаг бөгөөд ихэнх нь Италид амьдардаг байна.
Вакцинжуулалтын аян Ватиканд өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд Ромын Пап Франциск вакциныг хамгийн түрүүнд хийлгэсэн хүмүүсийн нэг болжээ.
Ватиканд коронавирусний халдварын 30 хүрэхгүй тохиолдол илэрсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь нийтийн хуаранд амьдардаг Швейцарын гвардийн цэргүүд ажээ.
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан