Зах, худалдааны төвүүдийг мягмар гарагаас шат дараатай нээж эхэлнэ

Иргэдийн хүнсний хангамжийг тасалдуулахгүй, хүнсний дэлгүүрүүдийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулвал Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын дарга захирамж гаргаж 2021 оны 2-р сарын 16-наас хүнсний бөөний төвүүд болон хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн салбарын үйл ажиллагааг тусгай горимын дагуу, хуваариар шат дараатай нээж байна. Ингэхдээ тус салбарын нийт ажиллагсдын 15 хувийг ПСР шинжилгээнд хамруулснаар үйл ажиллагааг нь нээх юм. Тэдгээр ажиллагсдыг шинжилгээнд хамрагдах нөхцлөөр хангаж, тусгай байршлуудад дараах хуваарийн дагуу хамруулахаар бэлтгэл хангаад байна. Шинжилгээ өгөх цэгүүдийн байршил цагийн хуваарийг дор зурагт үзүүлэв. Дүүрэг бүрт байгаа шинжилгээний цэгүүд таны гэрээс хол бол хүнсний салбарт ажилладаг гэдэг ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн унаагаар шинжилгээний цэгт очиж өгч болно.
Үйл ажиллагаа нь нээгдсэн хүнсний захуудаар жижиглэнгийн хүнсний дэлгүүр, супермаркетийн худалдаа эрхлэгчид үйлчлүүлж, бараа татан авалтаа хийх юм.
Харин иргэд та бүхэн гэрийн ойролцоох дэлгүүр, хүнсний бөөний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ дагаж мөрдөхийг уриалж байна.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Албан шаардлага