Тэтгэвэр өвлөгддөг болно. Энэ тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа нийгмийн даатгалын, тэр дотроо тэтгэврийн тогтолцооны шинэтгэлийн талаар товчхон мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай хуулийг 2015 онд баталсан байдаг. Түүний дагуу Монгол Улс олон давхаргат тогтолцоонд шилжинэ. https://www.legalinfo.mn/annex/details/6790?lawid=11108Хаврын Чуулганаар багц хууль батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд 4 хуулийн үзэл баримтлал боловсруулж дууссан. Одоо нэг хууль үлдсэн.
Процессын хувьд тодорхой шат дараалалтай явагддаг.
- Тэтгэврийн шимтгэлийн хувьд яг одоо ажил олгогч, ажилтан тус бүр 8.5 хувийг 07 сарын 01 хүртэл төлнө. 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрт нэгдэхдээ тэтгэврийн шимтгэлийн 2020 онд ажилтан, ажил олгогч нийлээд 19 хувьд хүргэх болсон нь 2007 оны түвшинд буцаан авчирсан хэрэг. Цар тахлын үед Засгийн газрын зүгээр 2020 оны 04 сараас эхлэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Цаашид нөхцөл байдал дээрдэхгүй болэнэхүү бодлого мэдээж үргэлжилнэ.
Бидний хувьд харин Тогтолцооны шинэтгэлд анхаарлаа илүүтэй хандуулан ажиллаж байна" гэжээ.