ГХЯ:Европт гацсан иргэдээ Туркийн нислэгээр ирэх сард авчирна

Ирэх сард Солонгос, Япон, Туркээс тусгай үүргийн нислэгээр 840 иргэнээ авчирна гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээллээ.Тэрээр “Дөрвөн удаагийн тусгай нислэгээр 840 орчим иргэнийг татан авахаар төлөвлөсөн. Тусгаарлах байрны нөөц бололцоо, дотоодын халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж Сөүл, Токиогийн чиглэлд нэмэлт хоёр нислэг үйлдэхээр төлөвлөж байна.  Сөүл рүү үйлдэх тусгай үүргийн нислэгт өмнө нь тусгай үүргийн нислэгт хамрагдахаар бүртгэгдсэн боловч нь нислэг нь цуцлагдсан хүмүүс болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг түлхүү авна.  Харин Токиогийн хувьд үндсэн таван шаардлагыг хангасан хүмүүс, Европын орнуудад байгаа иргэд Туркийн Истанбул хотоор дамжин ирнэ” гэж ярилаа.
Хоёрдугаар сарын тусгай үүргийн нислэгийн хуваарь-Хоёрдугаар сарын 3-нд Солонгос 
-Хоёрдугаар сарын 10-нд Япон 
-Хоёрдугаар сарын 24-нд Турк
-Хоёрдугаар сарын 26-нд Солонгос улс руу тус тус нислэг үйлдэхээр болжээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан