Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур, үндэсний аюулгүй байдлыг хангах суурь салбар болох эрчим хүчний талаар Засгийн газраас гаргасан түр шийдвэрийн дагуу нийт айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн энэ үед эрчим хүчний системийн өндөр ачааллын аливаа эрсдлээс сэргийлж, нийслэлийн цахилгаан эрчим хүчийг шаардлагатай цэг бүрт, тасралтгүй, найдвартай түгээн хангах үйлсийг түүчээлэн ажиллаж буй та бүхний сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийг онцолж "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал "Лайк цом”, "Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.