Ёкозүна цолтон залуу бөхийг дэглэвэл зодог тайлуулж байхаар боллоо

Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 19-нд болж, туслах болон залуу бөхчүүдийг дэглэсэн сүмочдод оноох шийтгэлийг тогтоолоо. Хэрэв ёкозүна цолтон залуу бөхөд гар хүрч, бие махбодь, сэтгэл зүйн дарамт учруулвал шууд зодог тайлуулахаар болсон байна. 
Холбооноос гаргасан шийдвэрт:Шавиа дэглэсэн оякатад Сүмогийн холбооноос хөөх шийтгэл онооно.Жюүрёо, дээд зиндааны цолтой бөх дэглэх, зодох хэрэг өдүүлбэл 1-2 башё өнжөөнө. Макүшитагаас доош зиндааны бөхчүүдэд хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалан, башё өнжөөх, хатуу анхааруулга өгөх шийтгэл оноох болжээ. 

М.Сугар-Эрдэнэ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан