Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээс - 4

ХҮН АМЫН СУУРЬШИЛ
 
Монгол Улсын нийт хүн амын 45.9 хувь нь буюу 2 хүн тутмын нэг нь нийслэл хотод, тэр дундаа нийслэл хотын нийт хүн амын 95.2 хувь нь төвийн зургаан дүүрэгт суурьшиж байна.
Монгол Улсын нийт хүн амд Улаанбаатар хотын хүн амын эзлэх хувь 2010 онтой харьцуулахад 2.3 пунктээр нэмэгджээ. Энэ нь 2000-2010 оны шилжин ирэлт ихтэй он жилүүдээс тав дахин буурсан үзүүлэлт юм.
ЗУРАГ 5. МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМД УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМЫН ЭЗЛЭХ ХУВЬ, ТООЛЛОГО ЯВАГДСАН ОНУУДААР
Дүүрэг, хороодын нутаг дэвсгэрийн хэмжээ, хот төлөвлөлт, эдийн засгийн хөгжил зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөллөөс үүдэн нийслэл хотын суурьшил, нягтрал харилцан адилгүй байдаг.
2020 онд нийслэлийн нийт хүн амын 24.0 хувь нь Баянзүрх дүүрэгт, 22.3 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт, нэг үгээр хэлэхэд бараг тал орчим хувь нь энэ хоёр дүүрэгт суурьшиж байна.
Дүүргүүдийн нийслэлийн нийт хүн амд эзлэх хувь 2010 онтой харьцуулахад алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүргийн нийт хүн амд эзлэх хувь өөрчлөгдөөгүй 10 жилийн хугацаанд хадгалагдан үлджээ. Харин төвийн дүүргүүдийн хувьд өөрчлөлт гарсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг бусад дүүргүүдийг бодвол хамгийн их буюу 3.2 пунктээр өссөн бол Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнх 1.3-2.5 пунктээр буурсан. Үүнийг сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүрэгт орон сууц ихээр баригдаж, Улаанбаатар хотын дүүрэг хоорондын шилжих хөдөлгөөн нэмэгдсэнээр хүн амын суурьшил нэмэгдсэн гэж тайлбарлаж болно. Түүнчлэн дүүргүүдийн хүн амын суурьшил нь газар нутгийн тэлэх боломж, байршил, байгаль орчны нөхцөл байдал зэрэгтэй салшгүй холбоотой байдаг учраас зарим дүүргийн хүн амын тэлэх боломж хязгаарлагдмал байж болох талтай.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан