Төмөр замчдын тэмцээнд оросууд оролцоогүй гэдгийг цагдаагийн байгууллага тогтоожээ


Халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн сарын 24-нд мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл олон нийтэд түгээсэн нь ихээхэн хэл ам дэгдээсэн асуудал болж хувирсан. Энэхүү асуудалтай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргахдаа 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Онцгой Комиссын №29 дүгээр хурлын 7.1 дэх хэсэгт заасан “Соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих” чиглэлийн дагуу  “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төмөр замчдын дунд тэмцээн, уралдаан, соёлын үйл ажиллагааг зохион байгуулахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд болон ОХУ-ын иргэд оролцоогүй болохыг албан ёсоор мэдэгдсэн боловч асуудлыг хууль, хүчний байгууллага шалгахаар болсон юм. Тэгвэл энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад ташаа мэдээлэл болохыг тогтоосноо Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатарт мэдэгджээ.

Эх сурвалж:www.polit.mn 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан