“Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна

Маргаашаас эхлэн нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэнд тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ хийнэ гэдгийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар хэллээ.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Ялангуяа, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар дүүргүүдийн Онцгой комисс болон Шуурхай штабуудад үүрэг чиглэл өгч буй.
Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийнэ.

Шинжилгээ авах 30 цэгийг дүүргүүдээр танилцуулбал,
  • Баянгол дүүрэгт 6 цэг,
  • Баянзүрх дүүрэгт 6 цэг,
  • Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг,
  • Сүхбаатар дүүрэгт 3 цэг,
  • Хан-Уул дүүрэгт 4 цэг,
  • Чингэлтэй дүүрэгт 2 цэг,
  • Багануур дүүрэгт 2 цэг,
  • Налайх дүүрэгт  2 цэг,
  • Багахангай дүүрэгт 1 цэг байх юм.
Ялангуяа, халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулах чиглэлд энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Иймд иргэд энэхүү тандалтын шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэсэн юм.скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан