Токио-2020 “COVID-19”-ийн дараах үеийн Олимпын шинэ жишиг болно


ТОКИО.
 /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпын наадмыг шинэ коронавирусний цар тахлын дараах үеийн Олимпын наадмуудын жишиг болгохыг эрмэлзэж байна гэж Японы нийслэл Токио хотын захирагч Койкэ Юрико өнөөдөр мэдэгджээ.“Токиогийн дараа 2024 оны зуны Олимп Парист, 2028 оны зуны Олимп Лос-Анжелест болно. Бид “COVID-19”-ийн дараах үеийн наадмуудад тус дэм болох жишгийг бий болгож, түүнийгээ дараагийн хоёр хотод шилжүүлэхийг хүсэж байна” гэж К.Юрико хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
 
Японы Засгийн газар энэ онд зохион байгуулахаар товлоод байсан боловч дэлхий дахинд нүүрлээд буй эрүүл мэндийн хямралын улмаас хойшлуулахаар болсон Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу ирэх оны долоодугаар сарын 23-наас эхлүүлнэ гэдгийг дахин нотлоод байгаа юм.Мөн Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо Японд саяхнаас халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхэлснийг үл харгалзан уг наадмыг аюулгүй зохион байгуулах арга замын талаар үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа ажээ.
 
“Токио-2020” наадам хүн төрөлхтөн үл үзэгдэгч дайсан болох “COVID-19”-ийг хамтын хүчээр ялан дийлснийг илэрхийлэх болно” гэж Ю.Койкэ мэдэгдээд, зохион байгуулагч хотын зүгээс тамирчид болон бусад хүний аюулгүй байдлыг хангахын тулд “боломжит бүх арга хэмжээнүүдийг” хэрэгжүүлнэ гэж хэлжээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан