Г.Ёндон сайдад хариуцлага тооцох эсэхийг Ерөнхий сайд л шийднэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төрийн өмчит үйлдвэрийн газраар төлүүлсэн гэх баримт ил болоод буй. Харин мөнөөх сайд үүнийгээ буруу гэж бодохгүй байгаагийн дээр төрийн өмчит ч гэсэн ашгийн төлөө байгууллага учраас Монголросцветметээс мөнгөн урамшуулал авахад гайхах зүйлгүй мэтээр тайлбар өгсөн.
Тэрбээр 2018 онд тус газрын Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч байх үедээ сард 12.7 сая төгрөгийн орлоготой байсан бол 2019 онд Орлогч захирал болоод даруй 5 сая төгрөгөөр орлого нь нэмэгджээ. Сарын 17 сая төгрөгийн орлоготой хүн заавал төрөөр төлбөр даалгах шаардлага байсан уу? Уг нь ноён Г.Ёндон хүүхдүүдийнхээ төлбөрт 10 гаруй сая төгрөгийг өөрийн сарын орлогоосоо "өлхөн" төлөх боломжтой гэдэг нь тодорхой байгаа юм.
Тэгвэл уг асуудал дээр ёс зүйн хариуцлага ярих гэхээр Г.Ёндон сайд МАН-ын гишүүн биш учраас огцруулах асуудал Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд үлдэж байгаа юм. Тодруулбал, шинээр хэрэгжиж буй Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4-т, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж заасан. Тэгэхээр Г.Ёндон сайдын асуудалд Ерөнхий сайд шударгаар хариуцлага хүлээлгэх эсэхийг олон нийт анхааралдаа ажиглаж эхлээд байна.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан