Дархан аваргууд бөхийн өргөөг нээх тохирцоонд хүрлээ


Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр уулзаж, бөхчүүдийн түр зөвлөл байгуулан хамтран ажиллахаар болов. Ингэснээр Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон гэсэн үг юм.

Х.Баянмөнх аварга "Би чамтай Бөхийн өргөө, монгол бөхийн талаар ярилцах гэж ирлээ. Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрөв. Доторх ус, цахилгаан юу болж байгааг мэдэхгүй. Бөх үзэгчид өргөөгөө нээхийг хүлээж, бөхчүүд нь зодог шуудгаа өмсчихсөн өргөөндөө барилдахыг хүлээсээр байтал цаг хугацаа алдлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийг шаардсаар байна. Ер нь цаашид яах вэ. Тэгэхээр Бөхийн өргөөг нээхийн тулд бөхчүүдийн түр зөвлөл байгуулъя. Бусад асуудал нь шүүхээд шийдэгдэнэ биз. Бид бөхөө өргөөндөө барилдуулахаар ярилцаж тохиролцъя, хэлэлцээрт гарын үсэг зуръя" гэлээ.

Харин аварга Б.Бат-Эрдэнэ "Та бид хоёр энэ үүсээд байгаа асуудлыг хэлэлцэж, ачааг үүрэх ёстой. Бөхчүүдээ нэг чигт оруулах нь зөв. Цаашлаад үндэсний эв нэгдлээ олон түмний итгэлээ эрхэмлэх ёстой. Тиймээс үүсээд байсан асуудлыг нэг талд шийдвэрлэж байгаад баярлаж байна. Таны хэлсэнтэй ч санал нэгдэнэ. Багш шавийн хувьд, бөхийн хувьд ч та бид хоёрт муу саар зүйл байхгүй. Харин ч бие биенээ дэмжих ёстой. Ингээд санал нэгдье, залуус дэмжиж байна. Бөхийн өргөөгөө нээж, бөхөө барилдуулж эхэлье. Таны тавьсан саналыг зөвшөөрлөө.

Цагдаагийн байгууллагаас үймээн самуун дэгдээхгүй гэсэн бичиг хийлгэж авч байгаа юм билээ. Үүнд нь гарын үсэг зурж, харилцан ойлголцож гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуръя" гээд хэлэлцээр хийж асуудлыг нэг талд нь шийдлээ.

Ийнхүү өнөөдрөөс эхэлж Бөхийн өргөө хэвийн ажиллаж эхэлнэ. Энэ сарын 29-нд зохион байгуулах Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.

О.Гэрэл
Оллоо.mnскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан