"Монголын Сошиал нэгдэл" болон Bolod.mn, Dayarmongol mn сайтуудын хамтарсан “Сайн үйлс дэлгэрэх болтугай” буланд маань “Түмэн мод түмний буян” мод тарих аяныг санаачлагч Буяны далай дэлгэрүүлэгч төвийн тэргүүн Мөнхсайхан болон аяныг дэмжин ажиллагч МУСТА хөгжимчин, хөөмийч Ц.Даваасүрэн нар оролцлоо.
Энэ аян нь ногоон дэлхийг ирээдүй хойчдоо үлдээе аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах “Оргидогийн рашаан”-ны орчинд 10.000 мод тарьж ногоон төгөл болгохоор зорьж байгаа юм. Энэхүү аянд хувь хүн, албан байгууллага, найз нөхөд, гэр бүлээрээ оролцох боломжтой. Аянд оролцсон хүн бүрийг бүртгэж “Буяны далай дэлгэрүүлэгч төв” ТББ-ын тэргүүн лам Б.Мөнхсайхан лам хуврагуудын хамтаар мод тарих үйл ажиллагааны нээлтээр ном хурах юм.
Нэг мод 10.000 төгрөгийн үнэтэй
Үүнд: Мод тарих хашаа, хайс, харуул хамгаалалт, модны суулгац зэрэг зардлууд багтсан.
“Түмэн мод Түмний буян” мод тарих аянд та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү аянд маань нэгдэх хүсэлтэй албан байгууллага болон хувь хүмүүс 99681983, 98110913, 99784231 утсаар холбогдоно уу.
Бүх нийтээрээ мод тарьж буян үйлдэцгээе.
НЭГ МОД НЭГ НАСНЫ БУЯН
Хандивын данс Голомт банк: 2105145465 /Буяны далай дэлгэрүүлэгч төв/
Хаан банк-5622228956 Түмэн мод, түмний буян мод тарих аяныг санаачлагч Мөнхсайхан /Мөнхөө лам/
Гүйлгээний утган дээр нэр, утасны дугаараа бичээрэй