Хотын орлогч Ж.Батбаясгалан “Соёл”-ыг гудамжинд гаргахад 190 сая төгрөг төсөвлөжээ


2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр “Соёлын яам”-ыг байгуулж, сайдаар нь Шинжлэх ухааны доктор, профессор С.Чулууныг томилсон. Мөн тус сонгуулиар хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүн болж дэвшсэн бол, түүний орлогчоор Ж.Батбаясгалан ажиллаж буй. 
Харин саяхан Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн шийдвэр ёсоор санхүүжилтийг нь гаргаж, Соёлын яамтай хамтарч  “Соёлын цаг” хэмээх хөтөлбөрийг эхлүүлсэн ч иргэд төдийлөн оролцоогүй. 
Тэгвэл "Зүүн хойд азийн бизнес, аялал жуучлал, соёл, санхүүгийн төв болох" зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний нийт төсөв 1 тэрбум гаруй төгрөг байхаар Ж.Батбаясгалан дарга баталжээ. Улмаар “Улаанбаатар хотын гудамжны баяр”-ын цуврал үйл ажиллагааг зохион байгуулж, Соёлын цаг аяныг өрнүүлэх”-д 190 сая төгрөгийг төсөвлөсөн байна.

iSee.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан