Global Peace Index-ийн судлаачид Дэлхийн гуравдугаар дайн болсон тохиолдолд хамгийн аюулгүй улс орнуудын жагсаалт гаргажээ. Жагсаалтыг компанийн албан ёсны сайтад тавьсан аж.
Нэгдүгээр байрт Исланд оржээ. Энд нэг ч арми байхгүйгээс гадна цагдаагийн ажилтнууд нь зэвсэг авч явдаггүй.
Хоёрдугаар байрт Шинэ Зеланд орсон байна. Энэ улсын нийгэм аюулгүй, улс төрийн хувьд тогтвортой, гадаад дотоод зөрчилдөөн байхгүй нь нөлөөлжээ.
Айргийн тавд Португал, Австри, Дани орсон бол ТОП-10-т Канад, Сингапур, Словени, Япон, Чех багтжээ.