“Сугалаатай SocialPay” ээлжит аян эхэллээ


Голомт банкнаас иргэдийг төлбөр тооцоогоо зайнаас хийхийг уриалж, “Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аянаа 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаатайгаар дахин зарлалаа.
“Төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя” уриан дор энэхүү аяныг энэ оны 4 дүгээр сард эхлүүлж, сар бүр 5 азтан тодорсон билээ. Энэ удаад ч мөн сар бүр 5 азтан, 3 сарын хугацаанд нийт 15 азтан тус бүр 500,000 төгрөгийн эзэн болох юм.
Сугалаат аянд хэрхэн оролцох вэ?
Хэрэглэгч та Socialpay аппликэйшн ашиглан:
  • Дэлгүүр болон үйлчилгээний газруудад худалдан авалт хийсэн;
  • Онлайнаар худалдан авалт хийсэн;
  • Нэгж дата авсан;
  • Хэрэглээний төлбөр төлсөн 1000 төгрөгөөс дээш гүйлгээ тутамд 1ш сугалаатай болно. Жишээ нь, Болд 50,000 төгрөг болон 2,000 төгрөгөөр худалдан авалт хийсэн тохиолдолд нийт 2 ш сугалаатай болох юм.
Сугалааны тохирлыг Голомт банкны Фэйсбүүк хуудас болон Ikon News сайтаар 10 дугаар сарын эхний 7 хоногт шууд дамжуулан энэ сарын 5 азтаныг тодруулна.
Сугалааны эрх шалгахдаа SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийн “Сугалаат аян” хэсгээс өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой.
Socialpay аппликэйшнийг Appstore болон Playstore-оос яг одоо татаж авч Хаанаас ч, Хурдан, Хялбар шийдлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан