Төрийн банкны АТМ-ээс алдагдсан их хэмжээний мөнгийг ажилтан нь хулгайлсан байжээ


Жил орчмын өмнө Төрийн банкны АТМ-ээс их хэмжээний бэлэн мөнгө авсан гэх хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийн шалгалт үргэлжилсээр хэргийн эзнийг илрүүлжээ. Тэрээр их хэмжээний бэлэн мөнгө авсан гэмт хэрэгтэн нь Төрийн банкны ажилтан байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлэлээ. Хэргийг эргэн сануулвал, 2019 оны есдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг, Зурагтын шинэ эцэст байрлах Төрийн банкны АТМ-ээс 50.5 сая төгрөг хулгайд алдагджээ.  Хэрэг гарах өдөр уг машины хяналтын камер ажиллагаагүй байсан нь хэргийг илрүүлэхэд хүндрэл учирсан байна. Улмаар хэрэг үйлдэгдсэн ойр орчимд ямар нэг ул мөр, дүрс бичлэг үлдээгүй аж. 
Хэргийн шалгах явц жил орчим үргэлжилж, улмаар гэмт этгээд Төрийн банкны ажилтан 36 настай Д болохыг тогтоожээ. Одоогоор тус хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгаж байна.
У.МАНДАХ, FACT.MN
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан