Өмнөговь: Боловсролын салбарт автомашин, автобус шийдэж өглөө


Дэмжих жилийн хүрээнд боловсролын салбарт зорилтот хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байна. Шинэ сургууль цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ мэргэжлийн хүний нөөцөд онцгой анхаарч бодлогоор хүний нөөцийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн бодит, үр дүнтэй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Насан туршийн боловсрол төв, Буянт хотхон хүүхдийн зуслангийн албан хэрэгцээнд жижиг, том автобус, хоол хүнс тээвэрлэх хөргүүртэй машин, суудлын автомашиныг шийдэж, өнөөдөр гардуулж өгсөн юм.

Туршлага судлах уулзалт арга хэмжээ, сургалт судалгааны ажил, зуслангийн хүүхдүүдийг хүргэж авах, ээлж солиход автобус унаа шаардлагатай байдаг. Түүнчлэн зуслангийн хүүхдийн хүнс хоолыг тээвэрлэхэд хөргүүртэй, стандарт машин шаардлагатай тэгвэл энэ мэт асуудлуудыг шийдвэрлэж автомашинтай болголоо. Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар тус салбар дахь хөрөнгө оруулалтыг сайжруулж, улмаар амжилтаа ахиулж байна.

 

 

 

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан