Японд хоол идэх үед ашиглах амны хаалт бүтээжээ


 Японы баруун нутгийн Киото хотын “Kyoto Saga” урлагийн их сургууль коронавирусний халдвар тархсан энэ үед зоогийн газруудтай хамтран хоол идэх үедээ ашиглах амны хаалт бүтээжээ.  
Энэхүү амны хаалт нь гараараа барих зориулалттай бөгөөд анхны загваруудыг цаас болон нэхмэл бус даавуугаар хийжээ. Киото хотод мягмар гарагт 20 орчим зоогийн газрын эзэн уг бүтээгдэхүүнийг туршиж үзжээ. Тэд нэг гартаа сэрээ юм уу халбага, харин нөгөө гартаа амны хаалт барьж, ярих үедээ ашигласан байна.
Урлагийн их сургуулийн оюутнууд цаашид амны хаалтынхаа загварыг сайжруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа ажээ. “Хоол идэх үед ердийн амны хаалтыг авч зүүх хүндрэлтэй байдаг бол барьдаг амны хаалтыг ашиглахад ямар нэгэн бэрхшээл тулгараагүй. Үүнийг ашигласнаар вирусээр халдварлахаас сэргийлнэ гэж бодож байна" гэж туршилтад оролцсон нэгэн хүн ярьжээ.
Гараар барьдаг амны хаалтын санааг анх бодож олсон “Kyoto Saga” их сургуулийн захирал Сасаки Масакогийн хувьд ийм төрлийн бүтээгдэхүүн цаашид хооллох соёлын нэгээхэн хэсэг болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан