Хугацаа дуусах дөхсөн буузыг шинээр үйлдвэрлэсэн мэтээр хуурамч хаяг, шошго наан худалдаалж байжээ



Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүннү Молл худалдааны төв байрлах “АБСОЛЮТ КЭШ ЭНД КЕРРИ” ХХК-ийн хайпермаркетын үйл ажиллагаанд мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн.
Шалгалтаар тус аж ахуйн нэгж нь “Баярлалаа”, “Шэнэхэнкие”, “Монгольские” нэрийн 3 буузыг үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа хадгалах хугацаа дуусах дөхсөн буузыг шинээр үйлдвэрлэсэн мэтээр хуурамч хаяг, шошго нааж нийтийн хэрэгцээнд худалдаалсан.

Дээрх 3-н нэрийн буузыг МХЕГ-ын дэргэдэх ХАБҮЛЛ-д шинжилгээнд хамруулахад гурилын шинэлэг байдал алдагдаж, гадаргуу нь хатсан, гурилан их биет байдал нь язарч хагарсан, буузыг жигнэхэд мах нь хуршинга үнэртэй, “Баярлаа” нэрийн буузанд эмгэг төрөгч Е.coli 5*102 ихгүй байхаас 9*102 их байгаа нь 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн сорилтын дүнгээр тогтоогдсон.

Иймд “АБСОЛЮТ КЭШ ЭНД КЕРРИ” ХХК-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, үзүүлж болзошгүй, хуурамч хаяг, шошго нааж иргэдийг төөрөгдүүлсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /10.000.000₮/ шийтгэл ногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгсөн.

"АБСОЛЮТ КЭШ ЭНД КЕРРИ ХХК-" ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар нэхэмжлэгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд тус тус гомдол гаргасныг тухайн шатны шүүхийн магадлал, тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

12656 12657 12658

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан