"Этик" продакшны "Хэлгүй жим" УСК энэ сарын 28-аас үзэгчдийн хүртээл болно

 "Этик" продакшны ээлжит уран бүтээл "Хэлгүй жим" түүхэн адал явдалт уран сайхны кино энэ сарын 28-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.  

1993 оны зуны аагим халуун өдрүүд, 6-р сарын 23, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, ...-р анги, .....-р заставаас улсын торгон хилийн бүс нутагт үүрэг гүйцэтгэсэн 3 хилчдийн бодит явдлаас сэдэвлэн бүтээв.  

Тус уран бүтээл нь "Этик" продакшны 3 дахь бүрэн хэмжээний уран сайхын кино бөгөөд эх орноо эрэлхэгээр хамгаалан, тулалдсан 3 хилчдын тухай өгүүлэх аж.

Киноны гол дүрд жүжигчин А.Энхжин, Д.Хосбаяр, Г.Даваазул, Л.Сумъябазар нар тоголсон бол туслах болон бусад дүрүүдэд Ц.Төмөрхуяг, М.Дорждагва, С.Одбаяр, Н.Бадарч, Э.Пүрэвжаргал, Д.Төмөрбаатар, Б.Баянмөнх, Б.Одгэрэл, Д.Цэцэг нар зэрэг бусад залуу жүжигчид хамтаржээ.

Уг кинонд гарах үйл явдал нь Монгол Улс 1990-ээд оны үед социалист үеээс ардчилсан тогтолцоонд шилжих үед ард иргэдийн амьдрал, аж ахуй тэр ч бүү хэл улс орны эдийн засаг хүндэрсэн цаг үед өрнөдөг. Энэ цаг үед Монгол Улсын хойд хилд орших Хөвсгөлийн нутаг дэвсгэртэй хил залгаа суурьших буриад зон олны амьдрал ч мөн адил хүнд хэцүү нөхцөл байдалтай байсан аж.

Буриад ард түмний амьдрал ийнхүү хүндэрснээр хил зөрчиж, хулгайн ан хийх, байгалийн баялаг хууль бусаар ашиглан тонон, дээрэмдэх, түүнд санаархаж, удаа дараа улсын хил зөрчиж мөргөлдөөн гардаг үе байв. Энэ үед заставаас улсын торгон хилд томилогдон хил хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан хилчид улсын хил зөрчлийг саатуулах арга хэмжээ авч байх үеээр эрэлхэгээр амь насаа алдсан харамсалтай хэргийг дэлгэцийн уран бүтээлд тусган үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. 

Иймд өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар үүргээ гүйцэтгэсэн онц хилчдийнхээ баатарлаг үйлсийг цэнхэр дэлгэцнээ мөнхжүүлэх зорилгоор "Хэлгүй жим" уран сайхныг киног  Хилийн 0257 дугаар ангийн дарга, хошууч Н.Отгонжаргал санаачласан юм.


 "Хэлгүй жим" УСК-ны албан ёсны OST


 



 

 


 

 

 


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан