Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хориглов


Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель руу зүүн эргэхийг хоригложээ.
Ийнхүү өөрчлөлт орсноор:
1. Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэж байна. 
2. Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1,102-1,150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57.3 хувиар нэмэгдэх юм. Мөн гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ. 
3. Зүүнээс баруун, баруунаас зүүн бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 1,612 байсан бол шинэ гэрлэн дохионы горимоор 1,773 болж уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 10 хувиар нэмэгдэнэ.
Гэрлэн дохионы нэг үеэр баруунаас зүүн, зүүнээс баруун бүх чиглэлд  44-49.2 тээврийн хэрэгсэл уулварт нэвтрэн өнгөрдөг байсан бол шинэ горимоор 54-56.6 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэх юм.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан