Дэлхий дээрх хамгийн хортой хотоор Улаанбаатар нэрлэгджээ


Олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар мэдээллэж байна. Тухайлбал, АНУ-ын NEW YORK TIMES сонинд “Ганцхан жилийн дотор Улаанбаатарт 5-аас доош насны 435 хүүхэд уушигны хатгалгаагаар нас барьсан” талаар бичжээ. Харин Туркын TRT телевиз манай хотыг “Дэлхий дээрх хүний эрүүл мэндэд хамгийн хортой газар” хэмээн мэдээлсэн байна. Түүнчлэн Авсралийн SBS телевизээс сурвалжлах баг ирж мэдээ мэдээлэл бэлтгэн дэлхий нийтэд түгээжээ. TRT телевизийн мэдээнд “Энэ хотод агаар биш утаа үнэрлэж, аманд амтагдаж байна. Албан ёсны статистик судалгаанаас харахад Улаанбаатар дахь агаарын бохирдол утаанаас болж түгшүүр зарласан хятадын нийслэл Бээжингээс тав дахин, Шинэ Дели хотынхоос хоёр дахин өндөр гарчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг дэлхий дээрх хамгийн аюултай, хүний амь насанд хортой газраар нэрлэж байна. НҮБ-н судалгаанд хүртэл энэ талаар дурьджээ” гэжээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан