Өнөөдрийн уралдааныг 13-ныг хүртэл хойшлууллаа

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дэд дарга Ж.Батбаясгалан дөнгөж сая Хүй 7 худагаас товч мэдээлэл өглөө. 

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг өглөө салбар хорооноос гаргаад байсан.

Тэгвэл өнөөдөр цаг агаарын хувьд үргэлжилсэн бороотой байгаа учраас хурдан морь уралдуулах боломжгүй гэж комиссын гишүүд үзсэн байна. Тиймээс өнөөдөр уралдах байсан хязаалан, шүдлэн, эрлийз дунд гэсэн гурван насны морьдын уралдааныг энэ сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан