Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

Азийн хөгжлийн банкнаас 26.4, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк /AIIB/-наас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус тус  авахаар болжээ. Азийн хөгжлийн банкнаас зээлэхийг нь 6 дугаар сарын 19-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгосон аж.
Харин БНХАУ-д төвтэй, олон улсад санхүү, зээлийн үйлчилгээ үзүүлдэг Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын энэхүү банк нь манай улсын зээлийн зээлийн асуудлыг нэг сарын турш хэлэлцсэний эцэст дээрх зээл олгох шийдвэр гаргасан гэж байгаа. Нийт 126.4 сая ам.долларын зарцуулалт нь Нийгмийн эрүүл мэнд, цар тахлын үед авах хариу арга хэмжээний хүрээнд зарцуулагдах юм гэнэ.
Нэгэнт дотооддоо халдав тархаж дэгдээгүй манай улсын хувьд энэ зээлийг авах шаардлагагүй гэж мэргэжлийн байгууллагууд, санхүү, эдийн засгийн мэргэжлийн хүмүүс үзэж байгаа аж. Энэ ч зөв зүйтэй юм.
Азийн хөгжлийн банкны 26.4 сая ам.долларын зээлийг 40 жилийн хугацаатай, эргэн төлөхөөр нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу нэг хувийн хүүтэй, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр тохиролцсон гэх ч өр л бол өр шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын нэг иргэн 29 сая төгрөгийн өртэй гэж бачуурч байхад дээрээс нь ийм их хэмжээний мөнгө зээлэхээр болж байгаа нь ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ҮЙЛДЭЛ гэмээр. Зах замбараагүй энэ их зээлийн дарамтаас хэзээ хэрхэн гарах нь ч тодрхой бус, ёстой "ХАРАНХУЙ" зээлүүд хэрээс хэтэрлээ.
Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх журмаар ард түмэн амьдарч байна. Улстөрчид, эрх баригчид өөрсдөө ард түмэн шигээ амьдарч, аливаа тансаглалаас татгалзах чадвал Монголын эдийн засаг тийм ч сул дорой болчхоогүй байгаа. Энэ хоёр зээлийн нэг нь хэдийгээр ГАНЦХАН хувийн хүүтэй гэж байгаа ч “ТӨРИЙН ЗАЛГАМЖ  ХАЛАА”-г алдагдуулсан  улс төрчид барьцаанд нь дараа нь юугаа ӨГӨХ БОЛ гэх айдас ард иргэдэд байна. Иймд нэгэнт цар тахлын халдвар дотоодоосоо халдварлаагүй, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэд, байгууллагын өгсөн хандивын мөнгөөр зохицуулж болоод байхад 126.4 сая ам.доллар авах сонирхолд яасан их хөтлөгдөнө вэ. Ард түмний нуруу "Хударгандаа цоорох дөхсөн" илжигнийх шиг болсон байна, эрх баригчид аа. 

С.Туул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан