Хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтох нь

“Бичлэгийн дайн” “Шүүхийн дайралт болж хувирав
Зуны халуун, улс төрийн халуун давхацсан өдрүүд үргэлжилж байна. Үнэн, худал нь эргэлзээтэй суртал ухуулгууд хөвөрсөн сонгуулийн сурталчилгаа дуусаж, түмний төлөөлөл болж төр түшилцэх эрхмүүдийг сонгох хугацаа тун ойртлоо. Харин энэ хугацаанд нэр дэвшигчидтэй холбоотой хэргийн шүүх хурлууд өдөр алгасалгүй болж, нэр дэвшигчдийг цагдан хорьсон мэдээлэл хөвөрсөөр байна. Тухайлбал, энэ долоо хоногт л гэхэд нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хурлаар тэдний гурвыг цагдан хорьж, нэгийг нь хилээр гарахыг хориглох шийдвэр гаргав. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, 13 дугаар тойрогт  МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, 28 дугаар тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт нарыг шүүхийн шийдвэрээр цагдан хориод байна. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад хилийн хориг тавих шийдвэр гаргалаа. Мөн УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог, Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, 19 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Бямбасайхан нарыг хуулийн байгууллагаас шалгаж буй. Ийнхүү сонгуулийн сурталчилгааны үеэр шүүхийн үйл ажиллагаа эрчимжиж, хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтлоо. Үндсэндээ өмнөх сонгуулийн үеэр өрсөлдөгчөө намнах “тренд” болсон “бичлэгийн дайн” энэ удаа “шүүхийн дайралт” болж хувирав.
Нэр дэвшигчдийн холбогдсон хэргүүд
Н.Номтойбаяр
Хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтох нь
Шүүхийн шийдвэрээр цагдан хоригдоод 20 гаруй хонож буй Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн зээлийн олголтын явцад албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан. Улмаар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр түүнийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл цагдан хориод байгаа. Ингэхдээ мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан.Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж, энэ сарын 26-нд товлоод байна. Харин түүнийг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Ж.Эрдэнэбат
Хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтох нь
УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшиж буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг шүүхээс энэ сарын 11-нд гаргасан. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр 10 тэрбум төгрөгийн барьцаа өгөх шийдвэр гаргасан ч тогтоолыг биелүүлээгүй хэмээн цагдан хорихоор болсон юм. Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд буруутган яллагдагчаар татаад буй. Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 22-нд болно.
Д.Эрдэнэбат
Хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтох нь
Аж үйлдвэрийн сайд байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах давуу эрхээс татгалзсан хэрэгт хамжигчаар оролцсон үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, хилийг хорих тавих шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Ингэхдээ гэм буруугийн шүүх хуралдааныг долоодугаар сарын 1-нд товлосон юм. Тэрээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог, Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж буй.
Э.Бат-Үүл
Хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтох нь
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж байгаа. Харин түүний холбогдсон хэрэг шүүхийн шатанд байна. Тодруулбал, түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан байдаг. Улмаар Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон бөгөөд зургаадугаар сарын 29-нд гэм бурууг нь шүүхээр товлоод байна.
С.Баярцогт
Хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтох нь 
Сонгуульд нэр дэвшсэнээрээ шүүхийн байгууллагын хаалгыг удаа дараа татах болсон УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Сэлэнгэ аймагт өрсөлдөж буй. Харин түүний холбогдсон хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баяр нартай нийлж, Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. 
Х.Бат-Ялалт
Хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтох нь
Өмнөх сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан гэх үндэслэлээр буруутгагдаад буй нэр дэвшигч Х.Бат-Ялалтыг хорих шүүхийн шийдвэр өчигдөр гарлаа. Түүний гэм бурууг шүүх хурлыг энэ сарын 23-нд товлосон. Тэрээр Сонгинохайрхан дүүрэгт “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшиж байгаа юм.
Да.Ганболд 
Хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтох нь
Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшиж буй Да.Ганболд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн хэлэлцээр байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. Тэрээр 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Оюутолгойн далд бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд Монголын Засгийн газрыг төлөөлж гарын үсгээ зурсан бөгөөд энэхүү гэрээний улмаас Оюутолгойн орд газраас Монгол Улсад орж ирэх байсан ашиг 15 жилээр хойшилсон хэмээн буруутгаж байгаа юм. 
Б.Бямбасайхан
Хорихоос нэр дэвшүүлэх жишиг тогтох нь
Дархан-Уул аймагт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эдийн засагч Б.Бямбасайхан нэр дэвшиж байгаа. Тэрээр “Оюутолгой” компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж саатуулагдаж байв. Түүнийг Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нартай хамт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шалган яллагдагчаар татсан.  

Б.Цэнд-Аюуш
Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан