Төл эсвэл хоригд

Монгол Улсын шүүх чухам ямар хуулийг хэрэгжүүлж, ямрыг нь үл ойшоож байна вэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг намнах ажилллагаа явуулж байна уу, эсвэл... Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж дараагийн удаад баривчлагдах УИХ-д нэр дэвшигчид тодорхой боллоо. Тодруулбал, энэ хэргийн холбогдогч, шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Гэхдээ 10 тэрбум төгрөгийн барьцаа бйаршуулах ёстой. Товчхондоо С.Баярцогт, Д.Ганболд нар 10 тэрбум төгрөг байршуулчихвал УИХ-ын сонгуулийн ажилдаа “сэтгэл шулуудах боломж”-той болно. Харин тэдэнтэй хамт шүүгдэж буй, УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Бямбасайхан 2 тэрбум төгрөгийн барьцаа төлнө. Тэдний гарц, гаргалгаа нь тун энгийн ажээ.
Учир нь тэд дээрх мөнгийг шүүхийн дансанд заасан хугацаанд байршуулах ёстой. Эс бөгөөс Хорих 461 дүгээр анги руу “ачигдана”. Учир нь, өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг мөн 10 тэрбум төгрөгийн барьцаа төлөөгүй учраас Хорих 461 дүгээр анги руу харанхуй шөнөөр ачаад явсан. Дээрх гурван эрхэм хэрвээ УИХ-д нэр дэвших сурталчилгааны ажлаа үргэлжлүүлэхийг хүсвэл тус бүр 10 болон хоёр тэрбум төгрөгөө байршуулах шаардлагатай. Гэтэл Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “10 тэрбум төгрөг хувь хүн байтугай байгууллагад ч бараг байхгүй мөнгө. Би сурталчилгааныхаа 10 сая төгрөгийг олох гэж “махаа идэж байна” гээд олон нийтэд хэлчихсэн. Тэгэхлээр С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар мөнгөн барьцааны асуудлаа шийдчихвэл хаанаас авсан, юун мөнгө болохоо тайлбарлах давхар шаардлага гарна. Харин мөнгөө төлөхгүй бол хоригдоно. 

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан