Төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгожээ, Улсыг хэн хохиролгүй болгох вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ


УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар "Алдагдсан буюу алга болгосон төмөр замын" гэх хэрэгт нийт 740 сая ам.доллар үрэн таран хийсэн. ТЭЗҮ-гүй эхэлж гадны зөвлөх компани руу таван сая ам.доллар урсгаж БНХАУ-тай нийлэх машрут 40 км зөрсөн" гэх мэдээлэл өгч байлаа.  Төмөр замын гэх хэрэгт холбогдсон хоёр залууг интерполоор эрэн сурвалжилж, Х.Баттулгын хоёр туслахын дансаар 40 гаруй сая ам.доллар орсон гарсан мэдээллийг АТГ өгч байв. АТГ-ын зүгээс Х.Баттулгын хувийн компанид хүртэл үзлэг хийн эргэн тойрондох хүмүүсийг нь баривчилж байлаа. Улсын Ерөнхий Аудитын газраас "Алга болсон гэх төмөр замаас асар их мөнгө дутсан" гэх мэдээлэл хийсэн санагдана.
Тэр ч бүү хэл Х.Баттулгыг яллагдагчаар татан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулж байв. Дорноговь аймагт шороо түрсэн гэх 35 компанийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж зарим нэг компанийн захирал амиа хорлох гэж шуугиулж байсансан. Өнгөрөгч долоо хоногт АТГ-аас Ерөнхийлөгч Х.Баттулгатай шууд холбоотой Төмөр замын гэх хэргийг хэрэгсэхгүй болгож буйгаа мэдэгдэв. Энд ямар нэг тохироо явагдсан гэх хардлага байж болох уу. Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан цагаасаа эхлэн АТГ руу довтолсон. АТГ-ын бөх бат суурь болсон УИХ руу довтолсон. АТГ, УИХ хоёр бол үндэс мөчир шиг "үүрд хамт" байх учиртай юм. Одоо тэгэхээр нөгөө шударга ёс яах вэ. Интерполоор эрэн сурвалжлагдсан албан тушаалтнууд, мөрдөнд суугаад гарсан Б.Батзаяа, 40 гаруй сая ам.доллар дансаараа оруулж гаргасан туслахуудад нөхөн олговор олгох уу. З.Энхболдын өрөөнд хоног төөрүүлэх дээрээ тулж байсан А.Гансүхээс хэн уучлалт гуйх вэ.
Улсын Ерөнхий Аудитын газар, АТГ, хэвлэлүүд, МАН-ын пиарчид яах уу. 740 сая ам.доллар үрэн таран хийсэн гэж мэдэгдсэн Сүрэнхорлоо, Пүрэвбаатар нарыг хүн гүтгэсэн гээд гурван саяар торгох уу. Хэдэн зуун сая ам.доллараар барьсан 85 хувьтай төмөр замын суурь бүтэцээ зураг дээрээс сүүлчийн удаа хар даа. Тэр мөнгийг хэн төлж улсын хохиролгүй болгох вэ. Сар бүр төмөр замыг санхүүжүүлсэн Чингис бондын хүүнд 1,8 сая ам.доллар төлсөөр байх уу.
Буянгийн Жаргалсайханскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан