Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан 3 машин, 2 орон сууц, 3 гражтай

Аймгуудын Засаг дарга нараас хамгийн олон үл хөдлөх өмчтэй, машинтай нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан.  МАН-аас аймагтаа нэр дэвшиж буй түүний өөрийнх нь жилийн орлого 48.1, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 46.4 сая төгрөг юм байна. Амины орон сууц 1, нийтийн орон сууц нэгтэй. Нэг хашаа байшинтай, 3 авто гражтай. Бусад буюу өвөлжөө, хаваржаа, хүлэмж зэрэг 5 байгууламжтай. Нийт үнэлгээ нь 125.7 сая төгрөг. 90 саяар үнэлэгдэх Toyota Land Cruiser 200, Lexus  LX 450, Toyota Harrier гэсэн 3 машинтай.  8.8 саяын үнэлгээтэй 14 үхэр, 30 хоньтой. 40 саяын үнэ бүхий 3500 ам.метр газартай. 2.4 саяын үнэт эдлэлтэй, 46.8 сая төгрөгийн хадгаламжтай.  Өр зээл, авлагагүй.  

Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ