Ингэж хэлэхийн учир нь Монгол Улс хаалгаа тас түгжчихээд сууж байгаа. Хамгийн ойроор нь хойд хөршөөсөө хэдэн хүн авчхаад, тусгаарлалтын 21 хоног нь дуусах дөхөөд ирэх үед дахин нэг ухас хийж хэд гурван хүн авчхаад “ЦАТГАЛАН МУУР” шиг ёстой ЯНДГАНАЖ байна.
Гэтэл дэлхийн 46 орноос 11 мянга орчим иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байдаг. Хилийн чанадад байгаа тэдгээр иргэдийн хувьд өөрсдийнхөө хүчээр сайн байхыг, халдвар авахгүйг хичээж байгаа ч бүхэл бүтэн улс нь ийм ДОРОЙ байгаа нь даанч харамсмаар.
Гэхдээ улс орон үнэндээ дорой байна уу гэвэл ҮГҮЙ. Гагцхүү эрх баригчдын сэтгэл дутаад байгаа юм. АНУ-д хоёр настай охин, нэг сартай хүү, эхнэрийн хамт гацчихаад байгаа Н.Амаржин гэх залуу яг голыг нь олоод хэлчихлээ. Тэрээр ”... гадаад улс орноос онгоцоор туслах саналыг нь хүлээн авч болно шүү дээ. Онгоцоор ирж буй иргэдээ түргэвчилсэн оношлуураар хянаж, ашиг орлогогүй болоод байгаа зочид буудал, амралтын газруудад хүлээн авах боломж бий. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийн ихэнх нь эрүүл хүмүүс байгаа учраас эмч мэргэжилтнүүд ч хүрэлцэнэ... Ер нь гадаадад гацсан монголчууд улс төрийн золиос болчихлоо” гэв.
Яг тийм. Эрх баригчид, улстөрчид гадаадад байгаа иргэдээ золиосолж байна. Ингэж хэлэхийн учир нь тэдний өөрсдийн хэлсэн хөгийн тайлбараар батлагдаж байгаа юм. “НИСЭХ БАГ” баг хүрэлцэхгүй байна гэнэ. Үүн шиг худлаа зүйл байхгүй. Эх сурвалжийн хэлж байгаагаар Нислэгийн 4 экипаж гарах бүрэн боломжтой гэж байгаа. Бүхэл бүтэн, тусгаар тогтносон улсын нисэх хүчин байна даа. Уг нь энэ байтугай экипаж ч гарах ёстой шүү дээ. "Нисэх баг хүрэлцэхгүй" гэсэн нь нэг талаараа "Нисгэгчдийн урч адвар муу" гэж дүн тавьсан хэрэг.
Эрх баригчдын бас нэг шалтаг нь “ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ХҮРЭЛЦЭХГҮЙ” гэнэ.
Ёстой уучлаарай. Энд зөвхөн сэтгэл дутаад байгааг бас дахин хэлье. Эмч мэргэжилтнүүд хүрэлцэнэ. Бүр ХАНГАЛТТАЙ. Өнөөдөр ӨЭМТ-үүдийн эмч нарыг дайчилж болно. ӨЭМТ-ийн эмч нар чадварлаг гэдгийг “ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр Турк улсын иргэнийг гардан эмчилж эдгээлээ” гэх мэдээллээс харж болно.
Г.Дүвчинбаяр эмч хоёр жилийн өмнө СБД-ийн 7 дугаар хорооны “Энхсүндэр” ӨЭМТ-д Клиникийн профессор Г.Энхтуяа эмчийн удирдлагад ажиллаж байсныг мэдэх юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсал хэчнээн Өрхийн эмнэлэгт хэдэн эмч ажиллаж байгааг ч мэдэхгүй байж БОЛОМЖИЙГ ҮГҮЙСГЭЖ суух нь гутамшиг. Нөгөөтэйгүүр Өрхийн эмч нарыг үнэлдэггүй л болохоос тэд чадвартай, зарим нь бүр хөдөөд Эх, баригч, Мэс засалч гээд бүгдийг нь гардан хийж байсан чадварлаг ЭМЧ НАР байдгийг бардам хэлэх байна.
Энэ мэтчилэнгээр нөхцөл бололцоо бий. Харин МАН-ын төр баригчдад сэтгэл дутаж байна. Бас хариуцлагаас айхдаа боломжтой бүхнийг “НИСГЭГЧГҮЙ, ЭМЧГҮЙ гэх шалтгаанаар болох бүхнийг үгүйсгэж ХААЛГАА ТҮГЖЧИХЭЭД байна.
Сонгуулиа хийхийн тулд тэд өнөөдөр Засгийн газрын тусгай сангаас 2.4 тэрбум төгрөг гаргаж чадаж байна. Тэгвэл гадаадад байгаа иргэдээ авахаасаа яагаад айгаад байгаа хэрэг вэ. Тэд онгоцны тийзийн, ирээд тусгаарлагдах газрынхаа, хоолныхоо үнийг, халдвартай эсэхээ бүр 2-3 удаа баталгаажуулж шинжилгээ хийлгэж байгаа. Ийм байхад СЭТГЭЛ гаргаж яагаад болохгүй гэж.
“ХААЛГАА ТҮГЖ”-чихээд сууж байгаа нь эрх баригч та нарт “АШИГТАЙ” бол Монголын иргэдэд, монгол хүнд эх нутагтаа ирэх ирэх нь бий...
С.Туул
Эх сурвалж: erennews.mn