“V-Premier 20 series” цахим тэмцээний аваргын төлөөх тоглолтод Р.Содномрагчаа аварга боллоо


Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын электрон спортын холбоотой хамтран зохион байгуулсан “V-Premier 20 series” цахим тэмцээний аваргын төлөөх тоглолтод “Улаанбаатар” клубийн Р.Содномрагчаа, ХАД-ын А.Дөлгөөн нар өрсөлдөв. Тэмцээнд тус холбоонд бүртгэлтэй 28 клубийн 64 төлөөлөл оролцсоноос Р.Содномрагчаа аварга болж, А.Дөлгөөн удаалан, “Андууд сити” клубийн менежер Б.Бадруул, “Дэрэн”- гийн тоглогч Б.Бат-Од нар тусгай байр эзэллээ.
Сонирхуулахад, Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргасан “Биднээс шалтгаална” уриатай хүүхэд хамгааллын гарын авлагыг монгол хэлнээ орчуулжээ. Хүүхэд хамгааллын таван алхам, зарчмаас бүрдсэн уг гарын авлагыг Монголын хөлбөмбөгийн холбоо танилцуулан, зөвлөлөөр баталсаны дараа гишүүн холбоод, клубүүд олон нийтэд түгээн, хүүхэд хамгааллын алхмуудыг шат дараатай хэрэгжүүлэх гэнэ.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Албан ёсны "муу дүн"