Архинаас гарсан 10 алдартан

Оддын амьдрал гэдэг элдэв хүлээн авалт, баяр наадмаас эхлээд ууж наргихаас өөр аргагүй шоу цэнгээн дунд өнгөрдөг гэж та бодож байна уу. Магадгүй, гэхдээ тэдний дунд архинаас гараад амсахаа больсон хүн цөөнгүй бий. Архинаас гарлаа гээд л гарчихсан од байгаа бол зарим нь эмчилгээ хийлгэж, муу зуршлаасаа холджээ. Ингээд олон жил архи амсаагүй “цоо эрүүл” алдартнуудтай танилцацгаая.
Тоби Магуайр
Тоби тун багаасаа ууж эхэлсэн тул 20 настайдаа архинаас гарсан хүн. “Уух хөгжилтэй сайхан байсан ч архинаас гарч, амьдралаа аврах шаардлагатай болсон” гэж тэр ярьж байв.
Роберт Дауни
“Төмөр хүн” ч “Аалз хүн”-тэй ижил маш багаасаа архитай нөхөрлөсөн. Аав нь болох найруулагч, жүжигчин Том Роберт Дауни хүүтэйгээ хамт уудаг хүн байлаа. “Надад тэр үеэ дурсан санах ямар ч хүсэл байхгүй. Гэхдээ би огт уудаггүй байсан юм шиг ярихгүй” гэж Жижиг Дауни хэлсэн. Тэр 2003 оноос хойш архи уугаагүй байгаа.
Юэн Макгрегор
Архинаас гараад 10 гаруй жил болж байна. Ууж байх үеийнх нь хамгийн ичгэвтэртэй дурсамж бол рок од Игги Попын өрөөнд ороод өөрийг нь дуурайн дуулж, бүжиглэсэн явдал гэж тэр дурссан.
Жерард Батлер
“300 спарта” киноны Леонид хаан 20 гаруй жил архи амсаагүй байгаа. “Хүний бүх амьдралдаа уух архины хэмжээг би 14-27 насандаа уучихсан” гэж ярьж байв.
Энтони Хопкинс
Энтони уудаг байсан үеээ “Архи уугаад бусдад байнга гай болж байсан минь мэдээж харамсалтай. Гэхдээ архидалт маш том туршлага болсон. Би текила уух дуртай байлаа. Ууж л байвал үхэх ч хамаагүй үе байсан” гэж дурссан байна.
Брэдли Купер
Эрүүл толгойтой ажил хийж болдог юм байна гэдгийг ухаарсан энэ залуу 29 настайдаа архинаас гарсан.
Мэттью Перри
Түүний архичны оргил үе “Найзууд” киноны зураг авалтын үеэр таарсан гэдэг. Харин одоо тэр хүмүүсийг архи, тамхинаас гаргах кампанит ажил зохион байгуулж, хандив өргөдөг болсон. АНУ-ын Засгийн газраас шагнал авсан гэж байгаа. “Миний амьдралдаа хамгийн их бахархдаг зүйл бол огт танихгүй хүн ирээд “Архинаас гармаар байна. Надад тусалж чадах уу” гэж асуухад би чадна гэж хэлж чаддаг явдал” гэж хэлсэн удаатай.
Элис Купер
“Үхэл, амьдралын ирмэг дээр очоод би архинаас гарсан. Эмч надад “Чи үхэж үрэгдсэн бусад вампир дээрээ очиж болно, эсвэл дахиад 20 цомог гаргаж болно. Алийг нь сонгомоор байна? Харин ойрын 3 долоо хоногийн дотор сонголтоо хийгээрэй. Яагаад гэвэл чамд үүнээс илүү цаг байхгүй” гэж хэлсэн” хэмээн Купер дурссан байдаг. Тэр архи дарснаас холдоод 30 жил болжээ.
Эрик Клэптон
1987 онд ээлжит удаагаа эмнэлэгт хэвтэхдээ архинаас гарсан юм. 4 настай хүү нь харамсалтайгаар амиа алдахад ч тэр уугаагүй. “Надад авьяас бий. Энэ авьяасаа гаргах хамгийн шилдэг арга бол эрүүл байх. Хэрэв би архинаас гараагүй байсан бол өдийд үхчихсэн байгаа” гэж Эрик дурсаж байна.
Дэниел Рэдклифф
Харри Поттер уух дуртай байсан. Алдарт цуврал дууссаны дараа тэр нэг удаа архинаас гарч үзсэн. Гэхдээ удаан тэсээгүй. “Согтуу үедээ ямар байдгаа би танд хэлж чадахгүй. Яагаад гэвэл санадаггүй юм. Тасраагүй байхдаа хөгжилтэй залуу байдгаа л мэдэж байна” гэж тэр ярьж байна. Дэниел архинаас гараад 6 жил болсон.
Аль Пачино
9 настайдаа тамхи татаж, 13-тайдаа архи ууж эхэлсэн хүн. 1972 онд “Загалмайлсан эцэг” кинонд тоглон, нэрд гарсан Пачино бараг өдөр бүр уудаг болсон гэдэг. Өөрийнх нь хэлснээр далаад оны үеийг бараг санадаггүй. Ингээд 1977 онд Аль Пачино архийг бүр мөсөн хаясан түүхтэй.
Коллин Фаррелл
2008 оноос хойш уугаагүй. Хамгийн сүүлд тоглосон “согтуу” киноныхоо нээлт дээр ирээд тун сонирхон үзэж байсан гэдэг. Учир нь тэр кинонд ямар үйл явдал гардаг, өөрөө аль талын баатар вэ гэдгээ санахгүй байжээ.  “Архинаас гараад хэр удаж байгаагаа тооцох амархан. “Miami Vice” киноны зураг авалт дуусаад л намайг онгоцонд суулгаад эмнэлэгт хүргэсэн бол харин бусад нь кино дууслаа гээд уухаар явж байж билээ” гэж тэр дурссан

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан