Дорноговийн Засаг дарга Т.Энхтүвшингийн “элийрэл”

-Коронаг хөөх клипийг 6 сая төгрөгөөр санхүүжүүлнэ-
Аймгуудын онцгой комиссыг Засаг дарга нар нь тэргүүлдэг. Коронавирустэй холбоотойгоор бүх аймгийн Онцгой комиссынхон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа. Энэ вирусын халдвараас иргэдээ хэрхэн хамгаалах вэ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаж зохион байгуулах вэ гэхчлэн ухаанаа уралдуулцгааж, Улсын онцгой комиссоос өгч буй үүрэг, чиглэлийн дагуу ажиллаж байгаа.
Гэтэл Дорноговь аймгийн Онцгой комиссынхон дууны клипээр халдварт өчвнөөс сэргийлнэ гэсэн өөдрөг бодолтой яваа аж. Тиймдээ ч аймгийнхаа “Муза” гэх хамтлагаар ““Ковид-19”-өөс хамтдаа сэргийлье” гэх дууг дуулуулж аймгийн Онцгой комисс нь дэмжиж, 6 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ.
Уг нь БНХАУ-тай хил залгаа байдаг дорноговьчуудын хувьд хамгийн их сонор сэрэмжтэй байх ёстой. Тийм байтал коронавирусээс сэргийлэхэд зорилуж дуу клипжүүлэн бүр онцгой үед зарцуулах ёстой төсөв мөнгөнөөсөө сахүүжүүлнэ гэдэг нь онцгой үеийн шийдвэр гэхэд дэндүү гунигтай. Эсвэл дорноговьчууд ердөө л дуу, хуураар л дамжуулан аливаа асуудлыг ойлгодог юм болов уу. Нөгөөтэйгүүр аймгийн Онцгой комиссынхны мөнгө зувчуулах гэсэн арга ядсан ажил байв уу.
Тэдний дуулж, дүрсжүүлсэн гээд байгаа клип гээч нь ч зургаан сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний ажиллагаа шаардаагүйг харахад Т.Энхтүвшингийн даргын “элийрэл” гэмээр. Уг нь энэхүү мөнгөөрөө ядаж л амьжиргааны түвшин доогуур иргэд болоод онцгой байдлын үед ажиллагсдадаа амны хаалт, гар ариутгагчийг нь ч болов аваад өгчихсөн бол зорилтот байдлаар хөрөнгө гаргах байсан биш гэж үү. 

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан