“Twitter” компанийн гүйцэтгэх захирал Жак Дорси коронавирусний цар тахалтай тэмцэх үйлсэд нэг тэрбум ам.доллар хандивлана гэдгээ мягмар гарагт мэдэгдлээ. "Twitter” нийгмийн сүлжээг 2006 онд үүсгэн байгуулж, үүнийхээ дараа “Square” төлбөрийн хавсралтын компаниа байгуулсан Ж.Дорсигийн мэдээлснээр, уг хандив өөрийнх нь хөрөнгийн 28 хувьтай тэнцэх ажээ. “Bloomberg Billionaire Index”-ийн тооцоогоор өдгөө 43 настай Ж.Дорси 3.9 тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй юм. Тэрээр одоогийн байдлаар цар тахалтай тэмцэхэд хамгийн их хандив өргөсөн хүн болжээ.
“Amazon” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Безос “Feeding America” хандивын байгууллагад 100 сая ам.долларыг хандивлана гэж өнгөрсөн долоо хоногт “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энэхүү хандив түүний 123 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийн 0.1 орчим хувьтай тэнцэх юм. Мөн “The Bill & Melinda Gates” сан “COVID-19”-ийн вакциныг гаргах авах болон оношлох, эмчлэх судалгааны ажилд 100 ам.долларыг хандивласан бол “Dell” компанийн үүсгэн байгуулагч Майкл Делл мөн 100 сая ам.долларын хандив өргөнө гэдгээ мэдэгджээ.
Э.Хулан