Ц.Элбэгдорж: Би Х.Баттулгыг сөрж өрсөлдөх болно

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 3-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх нь тодорхой болсон байна. Энэ талаар тэрээр өөрийн албан ёсны твийтертээ мэдэгдсэн байна. 
Өчигдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Монголд ирэхэд нь 14 хоног тусгаарлахгүйгээр шууд нисэх онгоцны буудал дээрээс саатуулан Төв аймгийн цагдан хорихт тусгаарлан шалгах шийдвэр гаргасан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Харин үүнийг АТГ-аас тодруулахад “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дөрөвүгээр сарын 3-нд ирэх тусгай үүргийн онгоцоор ирэх үгүй талаар тодорхой мэдээлэлгүй байна. Өмнө нь хэвлэлд өгснөөс өөр нэмэх мэдээлэлгүй байна" гэсэн юм.
Тэгвэл Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны сошиал хаягтаа ийм мэдэгдэл тавьжээ. 
Тэрээр "Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" гэлээ. 
Мэдэгдэл

Г.Батжаргал
Эх сурвалж: Itoim.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан