Монгол Банкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох хүн алга уу

Саяхан Монгол банкны удирдлагууд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улсынхаа аж ахуйн нэгжүүдийн эсрэг чиглэсэн нэгэн утгагүй шийдвэрийг гаргажээ. Уул нь төр засаг Монгол банкыг дээсэн дөрөөн дээр байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжээд яв гэсэн үүрэг өгсөн болохоос гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг дэмж гэсэн үүрэг өгөөгүй. Гэтэл өнөөдөр Монгол банкны шинэ ерөнхийлөгч банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулхаар болсон шийдвэрийг гаргачихаад юу ч болоогүй юм шиг инээж сууна. 
Уул нь төрын төв банкийг удирдаж байгаа энэ эрхэм улсынхаа эдийн засагт  санаа нь зовж л суух ёстой хүн баймаар. Гэтэл бүр эсрэгээрээ шүү. Өмнө нь л гэхэд Монгол Банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалын гадаад албан томилолтууд хирээсээ хэтэрсэн талаар хэвлэлүүд өчнөөн шуугиж байсныг хэн бүхэн санаж байгаа байх. Тэгвэл өнөөдөр улс орны эдийн засаг тэрнээсээ долоон дор байдалд орчихоод байна.
Тэр үүднээсээ Монгол банкны ерөнхийлөгчийн албан тушаалд шинээр томилогдсон Б.Лхагвасүрэн гэгчийн гаргаж буй дээрх хачин шидвэрт хариуцлага тооцох нь зүйтэй мэт санагдана. Түүнээс биш улсын төв банкны ерөнхийлөгч гээд ард түмний хөрөнгөөр ингэж дураараа тонгочих эрхийг хэн ч түүнд олгоогүй. 
Тийм болохоор УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн гээд шат шатны  удирдлагууд Монгол банкны Ерөнхийлөгчийн дээрх увайгүй үйлдэлд дүгнэлт хийн, хариуцлага тооцож нэн даруй зогсоох хэрэгтэй гэдгийг энэ ташрамд хэлье.   

Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Содон нэр дэвшигчид