НҮБ-аас манай улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллаж ирсэнийг сайшаан тэмдэглээд НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын зүгээс үзүүлж буй тусламж дэмжлэгт талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд хамгаалах зорилтыг тавин ажиллаж байгааг мэдээлэв. Сайд Д.Цогтбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр авсан арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ.
Талууд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын системийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэдгээрээс гарах үр дүнг тодорхойлсон “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ болон 2022-2026 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн талаар санал солилцсон байна.
Эх сурвалж: ГХЯ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан